Skip links

Энэ 7 хоногийн мэдээ

Share

Энэ долоо хоногийн “Logistcs weekly news”-ээс мэдээлэл хүргэж байна. 2023.06.19-2023.06-25 буюу өнгөрөгч 7 хоногт Тяньжин боомтоос Эрээн/ЗҮ чиглэл рүү нийт 16 галт тэрэг гарсан байна. Тяньжин төмөр замын өртөөнөөс Монгол улс руу явахаар 4700TEU буюу 2350 чингэлгүүдийн үлдэгдэл байна. Тяньжин боомтоос Эрээн/ЗҮ чиглэлд чингэлэг дунджаар 3-5 хоногт тээвэрлэгдэж байгаа ба боомтод ирсэн чингэлгүүд 35-45 хонож гарч байна гэсэн мэдээлэлтэй байна. Улаанбаатар хотын Гаалийн Хяналтын Талбайнуудын нийт үлдэгдэл 1368 чингэлэг, үүнээс ачаатай 722 чингэлэг, хоосон 283, хоосон бичиг баримтгүй 270 чингэлэг байна. Замын-Үүд өртөөнд 93 импортын чингэлэг байна. Эх сурвалж: Монголын Тээвэр Зуучлагчдын Нэгдсэн Холбоо

Leave a comment