Skip links

Values

Logistics, cargo, Transport

Эрхэм зорилго

Бид дэлхийн бүрдэл болох 5н тивийг холбон дамнасан тээвэр логистикийн цогц үйлчилгээг олон улсын жишигт нийцүүлэн мэргэжлийн чанартай түвшинд, харилцагч таны сэтгэл ханамж хийгээд амжилтын түүчээ болон ажиллахыг эрхэмлэдэг.

Зорилт

Бид бизнесийн үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулж, эдийн засаг болон нийгэмд үр ашигтай бизнес загварыг хөгжүүлснээр харилцагчдынхаа төсвийг хэмнэн, таны бизнесийн үйл ажиллагааг дэмжин ажиллахыг зорьдог.
Бид эх орноо хөгжүүлэх үйлдвэрлэгчдээ дэмжих үүднээс бараа бүтээгдэхүүнээ гадаад оронд экспортлогчдыг дэмжин ажиллахыг зорино.
Бид улс хоорондын тээвэр логистикийн үйлчилгээг чанартай, шуурхай, найдвартай байлгах үүднээс тээвэр логистикийн шилдэг шийдэл санаа, арга барилыг хөгжүүлэн ажилладаг.
Бид хамт олны хөдөлмөр, бүтээлч санаа, идэвхийг дэмжин урамшуулж, ажиллах болон сурч хөгжих таатай нөхцлийг бүрдүүлэн, салбарын манлайлагчдыг бэлдэн ажиллахыг зорьдог.

Алсны хараа

Бид үндэснийхээ болон олон улсын хэмжээнд хамгийн хүчирхэг, хамгийн итгэлтэй тээвэр, галийн зуучлалын компани байх болно.

Үнэт зүйл

Хамт олон, хамтын зүтгэл

Удирдлага компаний зүгээс ажилтнаа эрхэмлэх эрхэм чанарыг нэн тэргүүнд тавьдаг нь чадварлаг, эвсэг хамт олныг бүрдүүлэхэд оршино. Итгэл, сэтгэл, зүрхнээсээ байгууллагынхаа төлөө өөрт байх бүхнээ зориулан, “минийх, биднийх” гэх хандлагыг ажилтан бүр эрхэмлэх нь бид бүхний “Эрхэм үнэт зүйл“ юм. Бид хөдөлмөр эрхлэх шударга, нээлттэй орчныг бэхжүүлснээр ажилтан бүр авьяас, ур чадвараа нэмэгдүүлэх боломжийг ямагт бий болгодог.

Мэргэжлийн чадвар, ёс зүй

Манай мэргэшсэн баг үүргээ биелүүлж, хариуцлагаа ухамсарлан ажилласнаар та бүхний бизнесийн амжилтыг дэмжин найдвартай, ойлгомжтой, тээврийн цогц үйлчилгээг ажил мэргэжилдээ дур сонирхолтой чадварлаг баг хамт олон гүйцэтгэн ажиллаж байна. Ажлаа зөв,шударга, ёс зүйтэй гүйцэтгэнэ гэдэг нь бидний хамтын ажиллагаа, хамтын зүгтгэл, хүндэтгэл, байгууллагын соёл болон төгөлдөршилдөө төвлөрөн ажиллахыг илэрхийлж буй нэг том хэмжүүр юм.

Түншийн харилцаа, аюулгүй ажиллагаа

Бид аюулгүй ажиллагаагаа улам бататгаж хамтран ажиллагч байгууллагуудтай үр ашигтай, урт хугацааны, эерэг харилцаагаа бэхжүүлэн ажиллахыг зорьдог. Алдаа дутагдал, сул талаа үргэлж судлан ажиллах нь бидэнд өрсөлдөгч компаниуддаа боломж олгох үүдийг хааж, харилцагч байгууллагаа нэмэгдүүлэх арга барилыг олгодог. Шинийг эрэлхийлсэн, эзний сэтгэлгээтэй бүтээлч хамт олны нэгдлээр бид таны ачааг аюулгүй, шуурхай, сэтгэл ханамжтайгаар тээвэрлэнэ.

Итгэл найдвар, хүндэтгэл

Бид амар хялбарыг гэхээсээ илүү зөв зүйлийг хийх зориг, эрмэлзэлтэй байх нь ёс зүй, ил тод байдлыг эрхэмлэж, бие биедээ болон хамтран ажиллагч бүхий л байгууллагуудтай харилцан итгэлцлийг бэхжүүлэхэд оршино. Манай хамт олон өнөд үлдэх үнэ цэнийг авчирч, өндөр үр дүнд хүрэхийн тулд өөрсдийгөө болон таныг үргэлжийн мөнхөд хүндэтгэн, өөрсдөдөө манлайлах ухамсрыг суулгаж, үйл ажиллагаагаа өдрөөс өдөрт улам сайжруулахыг зорин ажиллаж байна