Skip links

Захирлын мэндчилгээ

Манай байгууллагын цахим хуудсанд зочилж буй эрхэм хүндэт танд энэ өдрийн мэнд хүргэе! Бид Тээвэр логистикийн салбарт 2009 оноос эхлэн ажлын мэдлэг, туршлага бүхий чадварлаг баг хамт олны хамтаар Үндэсний баялаг бүтээж буй, гадаад худалдаанд оролцогч байнгын, тууштай харилцагч, үйлчлүүлэгчдийнхээ бизнесийн харилцан хамтын ажиллагаан дээр тулгуурлан, тэдгээрийн тасралтгүй үйл ажиллагааг ханган ажиллахын тулд Тээвэр, Логистик, Гаалийн зуучлалын хувьд тулгамдаад буй асуудалд нь мэргэжлийн зөвлөгөө өгч, зөв шийдэл, тохиромжтой гарц, гаргалгааг гарган өөрсдийн бүхий л хүчин чадлаа дайчлан, нягт хамтран ажиллаж байна. Манай баг хамт олон үйлчлүүлэгч, харилцагчдынхаа хүлээлт, сэтгэл ханамжийг өндөр түвшинд байлгахын тулд Тээвэр болон Гаалийн зуучлалын “Хаалганаас хаалганд” цогц бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүргэхийн сацуу, 2016 оноос хойш бүтээгдэхүүн, үйлчилгээндээ ISO9001:2015 чанарын удирдлагын стандартыг нэвтрүүлэн, үйл ажиллагаагаа олон улсын жишигт нийцүүлэн ажиллаж буйгаа дуулгахад таатай байна. Энэ дашрамд, өнөөг хүртэл “Би Эф Си Ложистикс” ХХК-даа итгэл хүлээлгэн, амжилтыг бүтээлцэж, хамтдаа хөгжиж буй тууштай, чадварлаг, найрсаг баг, хамт олондоо болон эрхэм хүндэт бизнесийн түншүүд, үйлчлүүлэгч, харилцагч, салбарын үйл ажиллагаанд оролцогч төрийн болон төрийн бус байгууллагууд, нэгэн салбарт хүчин зүтгэж буй бизнес эрхлэгчид та бүхэндээ талархаж явдагаа илэрхийлье!