Үйлчилгээ
Тээврийн даатгал
“Би Эф Си Ложистикс ХХК” нь ачаа тээврийн зуучлалааар дотоод буюу Монгол улс доторх нутаг дэвсгэрт, гадаад буюу олон улсын аль ч нутаг дэвсгэрээс Монгол улс руу, Монгол улсаас Гадаад улс руу тээвэрлэгдэж байгаа таны ачааг “Номин Даатгал ХХК”-тай хамтран “Ачаа тээврийн даатгалын гэрээ”-ний дагуу 100% даатгалд хамруулж “Хаалганаас Хаалганд“ хүргэн үйлчилж байна. Манай компани нь найдвартай, хариуцлагатай, шуурхай байх үүднээс үйлчлүүлэгчдийнхээ ачаа барааны бүрэн аюулгүй байдлыг хангах зорилготой даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээгээ тогтмол санал болгон ажиллаж байна.
We are a BFC LogisticsTransportationCargo
We are a BFC Logistics.
“Би Эф Си Ложистикс ХХК”-ийн даатгалын нөхцөл
Энэхүү даатгалын нөхцөл нь “Би Эф Си Ложистикс ХХК”-ийн даатгагчтай байгуулсан даатгалын гэрээний дагуу санал болгож буй нөхцөл бөгөөд “Би Эф Си Ложистикс ХХК”-аар дамжуулан Орон нутаг болон Олон улсад тээвэрлэгдэж буй ачаа бараанд учирч болох эрсдэлийг хамгаалахад чиглэнэ.
“Номин Даатгал ХХК”
Өөрийн тээвэрлэгдэж буй ачаа бараа зүйлээ даатгуулж, даатгагчтай гэрээ байгуулсан хуулийн этгээдийг.
Даатгуулагчийн даатгуулахаар мэдүүлж буй гэрээ, даатгалын баталгаанд заагдсан ачаа бараа, тухайн ачааг тээвэрлэх зардлыг.
Даатгалын зүйлийг тодорхойлж байгаа төрөл бүрийн баримт материал, мэдээллийг.
Даатгуулагчийн даатгуулсныг баталгаажуулж, гэрээнд хавсарган даатгуулагчид олгох баталгаа бичгийг.
Даатгалын зүйлийн зах зээлийн үнийг үндэслэн даатгагч, даатгуулагч нар харилцан тохиролцсон үнийг.
Даатгуулагч даатгалын зүйлээ даатгуулсны төлөө даатгагчид төлөх төлбөрийг
Даатгалын зүйлд даатгалын эрсдэлийн улмаас хохирол учрахыг.
Гэрээнд заасан даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд даатгагчаас гэрээний дагуу даатгуулагчид учирсан хохирлыг буцаан төлөх.
Даатгагч нөхөн төлбөр олгохгүйгээр гэрээнд заасан нөхцлүүдийг.
Усан онгоц, агаарын онгоц, газраар тээвэрлэгч тээврийн хэрэгслүүдийг.
Ачааг даатгалын баталгаанд заагдсан тээвэрлэх цэгээс, ачиж эхлэх үеэс эхлэн нэгж тээвэрлэлтийн даатгалын хугацаа эхэлж бүх замын турш үргэлжлэн дараах 3 тохиолдлын аль нэг нь тохиолдсон үед тухайн нэгж тээврийн даатгал дуусгавар болно. Үүнд:
- Хүлээн авагчийн гэрээнд заасан агуулах цэг, байршилд ачаа бараа хүргэгдсэнээс хойш ажлын 5 хоногт
- Эцсийн цэгийг өөрчилсөн цэгт бууснаас хойш ажлын 5 хоног
- Таны ачаа барааг Монгол улсын эсвэл дамжин өнгөрүүлэх, тээвэрлэх улс орнуудын хуулинд заасан журам нөхцлийн дагуу хураасан, устгасан
Төрөл | Даатгалын эрсдэлүүд | Сонголт |
Үндсэн эрсдэл | Ачаа тээвэрлэж байх үеийн тээврийн хэрэгсэл осолдсоны улмаас үүдэн гарах хохирол /Зам тээврийн осол, замын нөхцөл байдал, цаг агаар байдлаас хамааран шарвах, гулсах тээврийн хэрэгсэл онхолдох, шүргэх мөргөлдөх г.м/ | 100% |
Ачаа барааг ачиж буулгах үеийн хохирол | 100% | |
Гадны гэмт халдлага | 100% | |
Байгалийн гамшиг /Газар хөдлөлт, хүчит салхи, үер, аадар бороо, мөндөр, цасан болон шороон шуурга, аянга/ | 100% | |
Нэмэлт эрсдэл | Гуравдагч этгээдийн санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас хохирол учрах | 100% |
Гал түймэр дэлбэрэлтийн улмаас тээвэрлэж буй ачаа бараанд хохирол учрах | 100% | |
Тээвэрлэж буй ачаа барааг дээрэмдүүлэх | 100% | |
Хулгай дээрмийн үр дагаврын улмаас даатгалын зүйлд хохирол учрах | 100% | |
Хүндэтгэн үзэх шалтгаантайгаар тээвэрлэгч компани гэрээнд заасан тээвэрлэлтийн маршрут зөрчсөний улмаас гарсан хохирол | 100% |
- Даатгуулагч нь тээвэрлүүлж буй ачаа барааны тээвэрлэлтийн даатгалын үнэлгээг тээвэрлэх тухай бүрт үнэлнэ. /Үнэлгээг гэрээт баталгаа бүрт тусгана./
- Даатгалын хураамжийг ачаа барааны төрөл, тээвэрлэлтийн маршрут, тээврийн хэрэгслийн төрлөөс хамаарч хураамжийн хувийг тогтооно. /Хураамжийг гэрээт баталгаа бүрт тусгана./
- Даатгалын хураамжийг гэрээ байгуулсанаас хойш ажлын 3 хоногийн дотор даатгагчид төлнө.
- Даатгалын хураамж гэрээ байгуулсанаас хойш ажлын 3 хоногийн дотор төлөгдөөгүй бол даатгалын гэрээний хамгаалалт даатгалын хураамж төлөгдсөн өдрөөс эхлэн үйлчилж эхэлнэ.
- Ачаа бараанд учирсан хохирол
- Хохирол учирсан ачааны холбогдох тээврийн зардлыг тооцож нөхөн төлбөр олгоно.
- Даатгуулагч болон түүний ажилтнууд тээвэрлэж буй ачаа бараанд учирч болзошгүй эрсдэлийг бууруулах зорилгоор нэмэлт зардал гаргасан, энэ нь бодит байдалтай нийцэж байвал холбогдох нөхөн төлбөрийн материалыг үндэслэн даатгалын үнэлгээний 5.00%-иас хэтрэхгүй олгоно.
- Ачаа бараанд эсвэл түүний тодорхой хэсгүүдэд учирсан хохирлыг Даатгагч нөхөн барагдуулсан тохиолдолд тухайн эд хөрөнгө Даатгагчийн мэдэлд шилжинэ.
- Энэ даатгалд хамаарах аливаа эрсдлийн улмаас тээвэрлэлтийн процесс саатаж, энэхүү гэрээнд заасан очих газарт хүрэлгүйгээр замдаа саатвал ачаа барааг буулгах, хадгалах, дахин ачих, тээвэрлэх зэрэгтэй холбогдож гарсан нэмэлт зардлыг /хэрэв эдгээр зардал бодит байдалтай нийцэж байвал/ Даатгагч Даатгуулагчид нөхөн төлнө.
- Даатгалын тохиолдол бий болоход Даатгуулагч нь даатгалын зүйлийг бусад даатгалын компанид давхардан даатгуулсан тохиолдолд учирсан хохирлыг дараах байдлаар шийдвэрлэж нөхөн төлбөр олгоно. Үүнд:
- Бусад даатгалын компани даатгуулагчид учирсан хохирлыг бүрэн барагдуулсан нөхцөлд нөхөн төлбөр олгогдохгүй.
- Даатгуулагч эд хөрөнгөө зах зээлийн бүрэн үнээр нь даатгуулаагүй хэсэгчилж даатгуулсан нөхцөлд даатгалын үнэлгээний зах зээлийн үнэнд эзлэх хувиар хувь тэнцүүлж тооцож олгоно. Ингэхдээ даатгалын компаниудын олгох нийт нөхөн төлбөрийн хэмжээ нь бодит хохирлын хэмжээнээс хэтрэхгүй байна.
- Даатгалын тохиолдол бүр дээр даатгуулагчийн хариуцах хэсэг байхгүй.
- Даатгагч нөхөн төлбөрийн нэхэмжлэл болон бусад баримт материалыг хүлээн авч шаардлага хангасан гэж үзвэл уг материалыг бүрэн бүрдүүлж өгснөөс хойш ажлын 5-7 хоногийн дотор нөхөн төлбөрийг шийдвэрлэнэ.
- Даатгагч даатгалын гэрээнд заасан хугацаанд даатгалын нөхөн төлбөр олгоогүй бол Иргэний хуулийн 232.6-д заасны дагуу хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,03 хувиар алданги тооцон даатгуулагчид олгоно.
- Даатгуулагч хохирол учирсан үед нэхэмжлэл гаргахдаа дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:
- Даатгуулагчийн өргөдөл, албан бичиг
- Даатгалын гэрээ, гэрээт баталгаа
- Аюул осол болсон тухай мэргэжлийн байгууллагын акт, баримт, дүгнэлт, тодорхойлолт, хохирлын үнэлгээ
- Учирсан хохиролд холбоотой хохирогч болон хариуцагчийн өргөдөл, тодорхойлолт болон бусад мэдээллүүд
- Даатгагч дараах үндэслэлээр нөхөн төлбөрийг бүрэн буюу зарим хэсгийг олгохоос татгалзаж болно.
- Даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалы тохиолдол бий болох нөхцөл орчныг бүрдүүлсэн;
- Даатгуулагч эсвэл түүний төлөөлөгч даатгалын зүйлийн талаар даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон;
- Гарсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн;
- Хууль тогтоомжид заасан бусад үндэслэл;
- Талууд гэрээг харилцан зөвшөөрч, гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж баталгаажуулсан, даатгалын хураамж төлөгдсөн байх нөхцлүүд зэрэг хангагдаагүй.
- Даатгуулагч болон түүнийг төлөөлж буй этгээдүүдийн зүгээс хууль бус болон санаатайгаар үйлдсэн, эсвэл тэдний хэт хайхрамжгүй байдлын улмаас үүссэн бүх төрлийн гэмтэл хохирол
- Даатгалын баталгаанд заагдаагүй маршрутаар зорчсоны улмаас учирсан хохирол
- Ачаа барааны өөрийнх нь шинж чанараас шалтгаалж гарсан хохирлууд, барааны ердийн элэгдэл хэвийн хорогдол, ууршилт, жин алдалт зэрэг гадны нөлөөгүй эрсдлүүд, болон өт хорхой, мэрэгч амьтад, хортон шавьжны нөлөөллөөс үүдсэн хохирол
- Таны ачаа барааг Монгол улсын эсвэл дамжин өнгөрүүлэх, тээвэрлэх улс орнуудын хуулинд заасан журам нөхцлийн дагуу хураасан, устгасан
- Шаардлага хангаагүй контейнер, тээврийн хэрэгсэл, сав баглаа боодлын улмаас гарсан хохирлууд
- Замд саатсан шалтгааны улмаас үүссэн санхүүгийн алдагдал
- Тээвэрлэгчийн санхүү төлбөрийн чадварын хүндрэлээс шалтгаалан гарсан хохирлууд
- Барааг хамгаалахаас бусад шалтгаанаар сав баглаа, контейнер болон түүнтэй адилтгах битүүмж өөрчлөгдсөн шалтгааныг нотлох боломжгүй болсон
- Цаг агаарын ердийн өөрчлөлтийн эсрэг /дулаалга, хөргүүр/ арга хэмжээ аваагүй эсвэл дутуу авсан
- Даатгуулсан ачаа бараа алга болох, хулгайд алдагдах, дээрэмдүүлэх зэрэг шалтгааны улмаас учирсан хохирол /Хулгайн эрсдэлийг сонгосон бол энэ заалт хамаарахгүй/
- Учирсан хохирлын хэмжээ даатгалын үнэлгээний 3%-иас хэтрээгүй бол
- Эрсдэлд нөлөөлөхүйц өөрчлөлтүүдийг мэдэгдээгүй бол
- Даатгалтай ачааг тээвэрлэж буй тээврийн хэрэгсэл дараах шалтгааны улмаас осолдож ачаанд хохирол учруулсан бол Үүнд:
- Урсгал сөрсөн, замын зохицуулагч болон зохицуулах дохио зөрчсөн болон зайлшгүй шалтгаанаас бусад тохиолдолд замын зорчих боломжгүй хэсгээр зорчсоноос /замын хашлага, ногоон байгууламж, явган зорчигчийн зорчих талбай/
- Ажлын тормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэнээс
- Харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсоноос
- Дугуйн хэмжээ, даац нь тээврийн хэрэгслийн тухайн төрөлд тохироогүй болон нэг тэнхлэгт өөр марк, хээтэй дугуй тавьсанаас
- Цас бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллагаагүй байснаас
- Даатгуулагчийн хууль бус үйлдлийн улмаас учирсан хохирол;
- Хохирол гарсан шалтгаан, байрлал, хугацааны аль нэг нь тодорхойгүй нотлох боломжгүй гарз хохирол;
- Цацраг идэвхит бодис, түүний бохирдолт, цөмийн түлш болон түүний шаталтаас ялгарсан хог хаягдлын шууд болон шууд бус үр дагаврын чанартай үйлчлэл, тэсрэх бөмбөг эсвэл бусад тэсрэх бодис, байлдааны зэвсгийн үйлчилгээнээс үүдэлтэй хохирол
- Дайн, бослого, төрийн эргэлт, үймээн самуун, ажил хаялтын үр дагавар, улс төрийн болон террорист үйл ажиллагааны үр дагавар, дээрмийн үйл ажиллагаа
- Гэрээнд тусгагдсан үндсэн болоод нэмэлт эрсдлүүдээс бусад шалтгаанаар даатгалын зүйлд хохирол учирсан тохиолдолд хамрагдахгүй.
- Даатгуулахад шаардлагатай бичиг баримтууд, нэмэлт мэдээлэл:
- Ачаа барааны өмчлөгч, эзэмшигчийн нэр
- Даатгуулагчийн нэр, регистрийн дугаар
- Даатгуулагчийн хаяг, байршил, утасны дугаар
- Ачааны тээвэрлэгдэх хугацаа
- Тээвэр зуучийн компанийн нэр, хаяг , утас
Тээвэрлэлт бүрд ачаа барааны дагалдах дараах баримтуудыг шаардана. Үүнд:
- Барааны нэхэмжлэх (commercial invoice)
- Тээврийн падаан (bill of lading)
- Барааны гарал үүслийн бичиг (certificate of origin)
- Барааны баглаа боодлын бичиг (packing list)
Тээврийн цогц үйлчилгээ
Тээвэр ложистикийн нэгдсэн цогц үйлчилгээ Тээврийн замын мэдээллийг цаг алдалгүй авах.
Өргөн сүлжээ
Улс дамнасан ложистикийн өргөн сүлжээ.
Мэргэшсэн хамт олон
Мэргэжлийн боловсон хүчин, эрч хүчтэй баг хамт олон.
Зөв засаглал
Бүтэц, соёл, хэв маяг.
Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэгч
Стандарт
ISO 2009:2016 стандарт хангасан үйл ажиллагааны процесс.