Skip links

Захирлын мэндчилгээ

Манай байгууллагын цахим хуудсанд зочилж буй эрхэм хүндэт танд энэ өдрийн мэнд хүргэе! Бид Тээвэр логистикийн салбарт 2009 оноос эхлэн ажлын мэдлэг, туршлага бүхий чадварлаг баг хамт олны хамтаар Үндэсний баялаг бүтээж буй, гадаад худалдаанд оролцогч байнгын, тууштай харилцагч, үйлчлүүлэгчдийнхээ бизнесийн харилцан хамтын ажиллагаан дээр тулгуурлан, тэдгээрийн тасралтгүй үйл ажиллагааг ханган ажиллахын тулд Тээвэр, Логистик, Гаалийн зуучлалын хувьд тулгамдаад буй асуудалд нь мэргэжлийн зөвлөгөө өгч, зөв шийдэл, тохиромжтой гарц, гаргалгааг гарган өөрсдийн бүхий л хүчин чадлаа дайчлан, нягт хамтран ажиллаж байна. Манай баг хамт олон үйлчлүүлэгч, харилцагчдынхаа хүлээлт, сэтгэл ханамжийг өндөр түвшинд байлгахын тулд Тээвэр болон Гаалийн зуучлалын “Хаалганаас хаалганд” цогц бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүргэхийн сацуу, 2016 оноос хойш бүтээгдэхүүн, үйлчилгээндээ ISO9001:2015 чанарын удирдлагын стандартыг нэвтрүүлэн, үйл ажиллагаагаа олон улсын жишигт нийцүүлэн ажиллаж буйгаа дуулгахад таатай байна. Энэ дашрамд, өнөөг хүртэл “Би Эф Си Ложистикс” ХХК-даа итгэл хүлээлгэн, амжилтыг бүтээлцэж, хамтдаа хөгжиж буй тууштай, чадварлаг, найрсаг баг, хамт олондоо болон эрхэм хүндэт бизнесийн түншүүд, үйлчлүүлэгч, харилцагч, салбарын үйл ажиллагаанд оролцогч төрийн болон төрийн бус байгууллагууд, нэгэн салбарт хүчин зүтгэж буй бизнес эрхлэгчид та бүхэндээ талархаж явдагаа илэрхийлье!

Компанийн танилцуулга

“Би Эф Си Ложистикс” ХХК нь 2009 оны 5 сарын 28-нд олон улсын тээвэр зуучлалын болон экспорт импортын гаалийн бүрдүүлэлтийн чиглэлээр байгуулагдаж үйл ажиллагаагаа эхэлсэн 100% дотоодын хөрөнгө оруулалттай компани юм.Манай компани өндөр мэдлэг, туршлагатай, эрч хүчтэй, чадварлаг хамт олноос бүрдсэн бөгөөд 30 гаруй улс орны 500 гаруй агентуудтай хамтран ажиллаж улс хоорондын болон орон нутгийн авто замын тээвэр, төмөр замын тээвэр мөн агаарын тээвэрлэлтийн чиглэлээр амжилттай үйл ажиллагаа явуулан Монгол улсын ачаа тээврийн салбарын хөгжил дэвшлийн төлөө өөрсдийн хувь нэмрээ оруулан ажиллаж байна. “Би Эф Си Ложистикс” ХХК нь 2009 оны 5н сарын 28нд олон улсын тээвэр зуучлалын болон экспорт импортын гаалийн бүрдүүлэлтийн чиглэлээр байгуулагдаж үйл ажиллагаагаа эхэлсэн 100% дотоодын хөрөнгө оруулалттай компани юм.Манай компани өндөр мэдлэг, туршлагатай, эрч хүчтэй, чадварлаг хамт олноос бүрдсэн бөгөөд 30 гаруй улс орны 500 гаруй агентуудтай хамтран ажиллаж улс хоорондын болон орон нутгийн авто замын тээвэр, төмөр замын тээвэр мөн агаарын тээвэрлэлтийн чиглэлээр амжилттай үйл ажиллагаа явуулан Монгол улсын ачаа тээврийн салбарын хөгжил дэвшлийн төлөө өөрсдийн хувь нэмрээ оруулан ажиллаж байна.

Баг хамт олон

Олон жилийн туршлагатай манай мэргэжилтнүүд бүх төрлийн ачаа тээврийг дэлхийн аль ч орноос шуурхай зохион байгуулах чадвартай.

Гүйцэтгэх захирал

Б.Насанжаргал

Санхүүч мэргэжилтэй. 12 жил ажилласан туршлагатай.

Email

Nasanjargal.b@bfc.mn

Утас

+976 8811-0858

Эрх зүйч, Нягтлан бодогч мэргэжилтэй

С.Равдандорж

Эрх зүйч мэргэжилтэй. 12 жилийн ажлын туршлагатай.

Email

Ravdandorj.s@bfc.mn

Утас

+976 8810-0028

Бизнес хөгжлийн менежер

У. ЧАНЦАЛДУЛАМ

9 жилийн ажлын туршлагатай.

Email

Chantsaldulam.u@bfc.mn

Утас

+976 99850079, 88137022

Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн

Э.ЭНХТҮВШИН

9 жил ажилласан туршлагатай

Email

Tuvshuu_Jersey@yahoo.com

Утас

+976 9511-7022

Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн

Г.ЦЭНДЖАВ

23 жил ажилласан туршлагатай

Email

Tsendjav.g@bfc.mn

Утас

+976 99236944, 88617157

Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн

Ж. ОЮУНБААТАР

2 жилийн ажлын туршлагатай

Email

J.Oyunbaatar@yahoo.com

Утас

+976 8809-8050

Нягтлан бодогч, бизнес удирдлагын менежмент мэргэжилтэй

Г.МӨНХЦЭЦЭГ

1 жилийн ажлын туршлагатай

Email

Munkhtsetseg.g@bfc.mn

Утас

+976 9937-3525

Ложистик менежмент

Л.НАМУУНДАРЬ

8 жилийн ажлын туршлагатай

Email

namuundari.l@bfc.mn

Утас

+976 8810-0858

Эрхэм зорилго

Бид дэлхийн бүрдэл болох 5н тивийг холбон дамнасан тээвэр логистикийн цогц үйлчилгээг олон улсын жишигт нийцүүлэн мэргэжлийн чанартай түвшинд, харилцагч таны сэтгэл ханамж хийгээд амжилтын түүчээ болон ажиллахыг эрхэмлэдэг.

Зорилт

Бид бизнесийн үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулж, эдийн засаг болон нийгэмд үр ашигтай бизнес загварыг хөгжүүлснээр харилцагчдынхаа төсвийг хэмнэн, таны бизнесийн үйл ажиллагааг дэмжин ажиллахыг зорьдог.
Бид эх орноо хөгжүүлэх үйлдвэрлэгчдээ дэмжих үүднээс бараа бүтээгдэхүүнээ гадаад оронд экспортлогчдыг дэмжин ажиллахыг зорино.
Бид улс хоорондын тээвэр логистикийн үйлчилгээг чанартай, шуурхай, найдвартай байлгах үүднээс тээвэр логистикийн шилдэг шийдэл санаа, арга барилыг хөгжүүлэн ажилладаг.
Бид хамт олны хөдөлмөр, бүтээлч санаа, идэвхийг дэмжин урамшуулж, ажиллах болон сурч хөгжих таатай нөхцлийг бүрдүүлэн, салбарын манлайлагчдыг бэлдэн ажиллахыг зорьдог.

Алсны хараа

Бид үндэснийхээ болон олон улсын хэмжээнд хамгийн хүчирхэг, хамгийн итгэлтэй тээвэр, галийн зуучлалын компани байх болно.

Үнэт зүйл

Хамт олон, хамтын зүтгэл

Удирдлага компаний зүгээс ажилтнаа эрхэмлэх эрхэм чанарыг нэн тэргүүнд тавьдаг нь чадварлаг, эвсэг хамт олныг бүрдүүлэхэд оршино. Итгэл, сэтгэл, зүрхнээсээ байгууллагынхаа төлөө өөрт байх бүхнээ зориулан, “минийх, биднийх” гэх хандлагыг ажилтан бүр эрхэмлэх нь бид бүхний “Эрхэм үнэт зүйл“ юм. Бид хөдөлмөр эрхлэх шударга, нээлттэй орчныг бэхжүүлснээр ажилтан бүр авьяас, ур чадвараа нэмэгдүүлэх боломжийг ямагт бий болгодог.

Мэргэжлийн чадвар, ёс зүй

Манай мэргэшсэн баг үүргээ биелүүлж, хариуцлагаа ухамсарлан ажилласнаар та бүхний бизнесийн амжилтыг дэмжин найдвартай, ойлгомжтой, тээврийн цогц үйлчилгээг ажил мэргэжилдээ дур сонирхолтой чадварлаг баг хамт олон гүйцэтгэн ажиллаж байна. Ажлаа зөв,шударга, ёс зүйтэй гүйцэтгэнэ гэдэг нь бидний хамтын ажиллагаа, хамтын зүгтгэл, хүндэтгэл, байгууллагын соёл болон төгөлдөршилдөө төвлөрөн ажиллахыг илэрхийлж буй нэг том хэмжүүр юм.

Түншийн харилцаа, аюулгүй ажиллагаа

Бид аюулгүй ажиллагаагаа улам бататгаж хамтран ажиллагч байгууллагуудтай үр ашигтай, урт хугацааны, эерэг харилцаагаа бэхжүүлэн ажиллахыг зорьдог. Алдаа дутагдал, сул талаа үргэлж судлан ажиллах нь бидэнд өрсөлдөгч компаниуддаа боломж олгох үүдийг хааж, харилцагч байгууллагаа нэмэгдүүлэх арга барилыг олгодог. Шинийг эрэлхийлсэн, эзний сэтгэлгээтэй бүтээлч хамт олны нэгдлээр бид таны ачааг аюулгүй, шуурхай, сэтгэл ханамжтайгаар тээвэрлэнэ.

Итгэл найдвар, хүндэтгэл

Бид амар хялбарыг гэхээсээ илүү зөв зүйлийг хийх зориг, эрмэлзэлтэй байх нь ёс зүй, ил тод байдлыг эрхэмлэж, бие биедээ болон хамтран ажиллагч бүхий л байгууллагуудтай харилцан итгэлцлийг бэхжүүлэхэд оршино. Манай хамт олон өнөд үлдэх үнэ цэнийг авчирч, өндөр үр дүнд хүрэхийн тулд өөрсдийгөө болон таныг үргэлжийн мөнхөд хүндэтгэн, өөрсдөдөө манлайлах ухамсрыг суулгаж, үйл ажиллагаагаа өдрөөс өдөрт улам сайжруулахыг зорин ажиллаж байна

Бидний давуу талууд

Олон жилийн туршлагатай манай мэргэжилтнүүд бүх төрлийн ачаа тээврийг дэлхийн аль ч орноос шуурхай зохион байгуулах чадвартай. Та биднийг сонгосноор дараах давуу талуудтай

Тээврийн цогц үйлчилгээ

Тээвэр ложистикийн нэгдсэн цогц үйлчилгээ Тээврийн замын мэдээллийг цаг алдалгүй авах.

Өргөн сүлжээ

Улс дамнасан ложистикийн өргөн сүлжээ.

Мэргэшсэн хамт олон

Мэргэжлийн боловсон хүчин, эрч хүчтэй баг хамт олон.

Зөв засаглал

Бүтэц, соёл, хэв маяг.

Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэгч

Стандарт

ISO 2009:2016 стандарт хангасан үйл ажиллагааны процесс.

Болзошгүй эрсдлийг зөв удирдана

Туршлагад суурилсан бодлого