Үйлчилгээ
Бүтээгдэхүүн
Холбоо барих:
+976 7710-5090
И-мэйл хаяг:
info@bfc.mn
Хаяг:
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,
5-р хороо, Жэй-Эс Тауэр, 402 тоот
Үйлчилгээ
Бүтээгдэхүүн
Холбоо барих:
+976 7710-5090
И-мэйл хаяг:
info@bfc.mn
Хаяг:
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,
5-р хороо, Жэй-Эс Тауэр, 402 тоот
JS Tower, Room 402, Sukhbaatar district,
5-th khoroo, Ulaanbaatar
Logistics, Cargo, Transport | BFC GROUP
Та бүхний ачаа барааг гадаад орноос Монгол руу, Монголоос гадны орнууд руу тээвэрлэхэд ямар тээврийн хэрэгслээр, хаагуур тээвэрлэх маршрут гэх зэрэг олон боломж шийдлүүдийг танд хамгийн ашигтай байдлаар боловсруулан хүргэдэг мэргэжилтнүүд бол манай компанийн тээврийн менежерүүд юм. Та манай тээврийн менежерүүдтэй холбогдон тээвэрлэлттэй холбоотой бүхий л мэдээллүүд, тээвэрлэлтийн зардал болон тээвэрлэгдэх боломжтой хугацааны талаарх мэдээллийг авах боломжтой.
Та тээвэрлэлтэндээ бодит үнийн санал авахын тулд доорх мэдээллүүдийг манай мэргэжилтнүүдэд үнэн зөвөөр гаргаж өгөх хэрэгтэй.
Та дээрх шаардлагатай мэдээллүүдийг ойлгохгүй байгаа тохиолдолд манай мэргэжилтэнгүүдээс үнэ төлбөргүй зөвлөгөө авах боломжтой бөгөөд таны өгөх мэдээлэл тодорхой байх тусмаа үнийн санал өөрчлөгдөхгүй буюу нэмэлт зардал.
Таны өгсөн мэдээлэл хэр тодорхой байгаа, таны хүсч буй ачаа тээвэрлүүлэх орон манай улстай хэр харилцаатай байдаг болон таны тээвэрлүүлэх бараа бүтээгдэхүүний онцлогоос шалтгаалан үнийн саналыг 1 цагаас 7 хоногийн дотор гаргаж өгдөг. Ер нь ихэнх тохиолдолд үнийн саналын асуулга ирснээс хойш ажлын 1-2 хоногийн дотор манай мэргэжилтэнгүүд танд хариу өгсөн байна.
Монгол, Хятад, Оросын төмөр зам, далайн тээврийн компаниуд, авиа компаниуд болон автын компаниуд нь шатахуун түлш, цахилгаан эрчим хүчний үнэ болон бусад дүрэм журмын өөрчлөлтөөс шалтгаалан үнэ тарифаа байнга өөрчилж байдаг. Тиймээс бидний танд санал болгож буй үнийн санал ч тодорхой хугацаанд хүчин төгөлдөр байдаг бөгөөд манай мэргэжилтэнгүүдийн явуулсан үнийн санал дээр “ Үнийн саналын хүчинтэй хугацаа”-г зааж өгсөн байдаг тул та бүхэн түүнийг анхааран ажлаа төлөвлөөрэй. Дийлэнх далайгаар дамжин ирж буй контейнер болон вагоны ачаан дээр үнийн санал, өгснөөс хойш сарын хугацаанд хүчинтэй байдаг.
Түүвэр ачаа болон агаарын ачааны хувьд тодорхой багтаамжтай хэрэгсэлд тээвэрлэгдэн ирдэг тул ачааны жин болон эзэлхүүний аль их хэмжээтэй байгаагаар нь таны ачааны үнэ тооцогддог. Мөн түүвэр ачааны хувьд ачааны эзэлхүүнийг хамгийн багадаа 1 куб метр гэж тооцогддогийг анхаараарай.
Манай тээвэр зохион байгуулалтын хэлтсийн мэргэжилтэнгүүд таны ачаа ачигдаж эхэлснээс хүрэх газраа иртэл нь таныг мэдээллээр хангахдаа доорх аргуудыг ашигладаг.
Манай тээвэр зохион байгуулалтын албаны тээврийн мэргэжилтэнгүүд таны ачаа ачигдаж эхэлснээс хүрэх газраа иртэл нь таныг мэдээллээр хангахдаа доорх аргуудыг ашигладаг.
Хэрвээ манай компаниас танд мэдээ очихгүй байвал таны манай системд бүртгүүлсэн холбоо барих хаягууд буруу бүртгэгдсэн байж болох тул манай тээвэр зохион байгуулалтын хэлтсийн мэргэжилтэнгүүд рүү доорх холбоо барих мэдээллээр холбогдон лавлах боломжтой.
Adding {{itemName}} to cart
Added {{itemName}} to cart