Skip links

Инкотермс буюу Бараа нийлүүлэх нөхцөл

Logistics, cargo, Transport

Please wait while flipbook is loading. For more related info, FAQs and issues please refer to DearFlip WordPress Flipbook Plugin Help documentation.

Incoterms – 2020

  • DAT – Delivered AT Terminal

 DPU- Delivery at Place Unloaded – болж өөрчлөгдсөн ба худалдагч тал нь ачааг нэрлэсэн газар буюу терминал дээр буулгах, үүнтэй холбоотой эрсдлийг хариуцдаг байсан бол- худалдагч тал боломжит газраа хүргэж өгөх ба буулгах болон бусад эрсдлийг хариуцдаггүй болж өөрчлөгдсөн байна.

  • CIF, CIP

Энэхүү нөхцлийн эрсдэл буюу даатгалын хариуцсан хэсгийг илүү ойлгомжтой болгож салгаж өгсөн ба CIP нөхцөл нь барааны ангилалын хувьд А зэрэглэлийн эрсдэл болон даатгалыг шаарддаг бол CIF нөхцөл нь арай уян хатан буюу С зэрэглэлийн эрсдэл болон даатгалыг шаарддаг.

  • FCA

FCA нөхцлийн дагуу худалдагч тал ачаа барааг нэрлэсэн газар хүргэх явцад 3 дагч тал оролцдог байсан бол – худалдагч тал өөрийн тээврийн хэрэгслийг ашиглан хүргэж өгөх нь нээлттэй болсон.

  • FCA

FCA нөхцлийн дагуу худалдагч тал нэрлэсэн газар хүртэлх зардал, бичиг баримтын зардал, эрсдэл зэргийг бүрэн хариуцдаг байсан бол – хэрэв худалдагч болон худалдан авагч 2 тал зөвшилцөн тохиролцож чадвал аль тал нь дээрх зардлыг хариуцах талаар салган ойлголцож тохиролцох боломжтой болсон. Мөн урьд худалдан авагч тал ихэнх тохиолдолд дээрхи эрсдлүүдээс зайлсхийн FOB нөхцлөөр хамтран ажилладаг байсан бол / LC – төлбөрийн нөхцөл хамаатай/ – одоо 2 тал харилцан тохиролцоход нээлттэй болсон байна.

  • CARRIER

Тээвэрлэгчдийн хувьд тээврийн зардлын задаргаа нь худалдан авагч талд ихэнхдээ ойлгомжгүй байдаг ба ялангуяа THC буюу терминал дээр гарч байгаа зардлыг худалдан авагч тал хариуцаж байгаа нь ойлгомжгүй байсан бол – худалдагч тал болон худалдан авагч талуудын хариуцах зардлыг нарийн тооцон тус бүр хариуцахаар болсон байна. /А9 заалтын дагуу/