Skip links

Өргөн ашиглагддаг товчилсон нэрс

Logistics, cargo, Transport

LTL (Less than Truck Load) –  Ачааны машинд ачигдах цуглуулбар ачаа 

Бүтэн машин дүүргэхгүй ачаануудыг нийлүүлэн нэг машин болгон тээвэрлэх үйлчилгээ

LTL (Less than Container Load) – Чингэлэгт ачигдах цуглуулбар ачаа

Бүтэн чингэлэг хүрэхгүй ачаануудыг нийлүүлэн нэг чингэлэг дүүргэн тээвэрлэх үйлчилгээ

FCL (Full Container Load) – Бүтэн чингэлэг тээвэр

FTL (Full Truck Load) –  Бүтэн Ачааны машины тээвэр

TIR (Transport internationaux Routies or international Road Transport)

Олон улсын гаалийн үйл ажиллагааг хөнгөвчлөх, ачаа тээврийн урсгалыг дэмжих зорилготой олон улсын гаалийн конвенци юм. TIR нээсэн улсын гаалийн хяналтаас TIR хаагдах улсын гаалийн хяналт хүртэл үйлчилдэг гаалийн баримт бичиг. Өөрөөр хэлбэл TIR-тэй машин нь дамжин өнгөрч байгаа улсуудад гаалийн хяналт шалгалтанд орохгүй зөвхөн ачаа хүрэх эцсийн цэг дээрээ гаалийн бүрдүүлэлт хийнэ.

 

Truck Detention- Машин сул зогсолтын зардал 

Улс дамжин тээвэр хийж буй автомашинууд ачаагаа буулгах тодорхой хугацаатай байдаг. Үүнээс хэтэрсэн хоног тутамд сул зогсолтын зардлыг ачаагаа аваагүй хүлээн авагчаас тооцож авдаг.

 

Container Detention- Чингэлэг түрээсийн зардал

Чингэлэг эзэмшигч далайн тээврийн компаниудаас чингэлэг түрээслэн тээвэр хийхэд тодорхой хугацаанд буцаан өгөхөд үнэ төлбөргүй байдаг. Хэрвээ энэ хугацаанаас хэтэрвэл чингэлэгийн түрээс зардлыг өөрөөр тооцож ачаагаа аваагүй хүлээн авагчаас тооцож авдаг.