Үйлчилгээ
Гаалийн бүрдүүлэлт, зуучлал
Манай хамт олон “ Гаалийн зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх” тусгай зөвшөөрлийнхөө хүрээнд улс хоорондын тээвэр ложистикийн үйлчилгээг үйлчлүүлэгч, харилцагчдын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн цогц байдлаар хүргэн, гаалийн хяналтын бүсүүдэд өөрийн бүртгэгдсэн мэргэжилтэн алба хаагчид байнгын үйл ажиллагаа явуулан ажиллаж байна. Гаалийн бүрдүүлэлт гэж гаалийн хилээр нэвтрүүлэх барааг гаалийн байгууллагад мэдүүлсэн үеэс гаалийн бичиг баримтыг, шаардлагатай тохиолдолд барааг шалгах, ногдуулсан татварыг төлсний дараа барааг олгох, эсхүл гаалийн хилээр гаргахыг зөвшөөрөх хүртэлх цогц үйл ажиллагаа юм. Гаалийн бүрдүүлэлт нь “Гаалийн тухай хууль” болон бусад хууль тогтоомж, Гаалийн удирдах төв байгууллагын эрхийн актаар тогтоосон гаалийн байгууллагаас явуулах үйл ажиллагаа юм.
We are a BFC LogisticsTransportationCargo
- Мэдүүлэх
- Гаалийн бичиг баримтыг шалгах
- Бараа, тээврийн хэрэгслийг шалгах
- Гаалийн болон бусад татварыг ногдуулж, барагдуулах
- Эзэнд нь олгох, эсхүл гаалийн хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрөх
- Бичгээр
- Мэдээллийн сүлжээгээр
- Зорчигч хувийн хэрэглээний эд зүйлийнхээ, мэдүүлэгч улс хоорондын шуудан илгээлтийн тухай тус тус амаар
- Зорчигч улаан, ногоон гарцыг сонгох буюу үйл хөдлөлөөр
Дараах бараанд гаалийн түргэвчилсэн бүрдүүлэлт хийнэ.
- Гэнэтийн буюу давтагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас бий болсон хохирлыг арилгах зориулалтын бааз
- Цацраг идэвхт бодис, химийн хорт болон аюултай бодис, тэсэрч дэлбэрэх бодис
- Мал амьтан
- Улс хоорондын шуудангийн илгээмж
- Сонин, тогтмол хэвлэл, мэдээллийн болон эрдэм шинжилгээ, судалгааны материал
- Амархан муудах, гэмтэх магадлал бүхий хадгалалтын онцгой нөхцөл шаардсан материал
- Донорын эд эрхтэн, цус, цусан бүтээгдэхүүн
- Хуульд заасан бусад бараа
Илгээгч улсын нутаг дэвсгэрээс ачигдсан гадаадын барааг Монгол улсын хилээр оруулахаас өмнө, эсхүл хилийн гаалийн байгууллагын хяналтаас гүний гаалийн байгууллагын хяналтад орохоос өмнө тус тус урьдчилан мэдүүлж болно. Барааны дагалдах бичиг баримтын хуулбарыг гаалийн байгууллага гаргуулан авах бөгөөд бараа ирсний дараа бичиг баримтын эх хувийг хуулбартайн тулган шалгана.
- Гаалийн тухай хуульд заасан бичиг баримтыг шаардахгүйгээр гаалийн мэдүүлгийн зарим хэсгийг нөхөн бичүүлэх замаар хийж, барааг гаалийн хилээр нэвтрүүлж болно.
- Барааг гаалийн нутаг дэвсгэрээр дамжуулахгүйгээр хилийн чанадаас шууд гаалийн баталгаат бүсэд оруулах
- Барааг гаалийн баталгаат бүсээс гаалийн нутаг дэвсгэрээр дамжуулахгүйгээр хилийн чанадад гаргах
- Мэдүүлэгч (захиалагч)-ийн гадаадад илгээх буюу хилийн чанадаас ирүүлсэн түргэн муудах, хагарч гэмтэх, ачилт, хадгалалт, тээвэрлэлтийн тусгай нөхцөл шаардагдах, улсын нууцын зэрэглэлд орох, түүнчлэн түүх соёлын дурсгалт зүйлс, валют ба валютын үнэт зүйлс, химийн бодис зэрэг бараа болон Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ажиллаж буй гадаадын дипломат төлөөлөгчийн газар болон түүнтэй адилтгах бусад байгууллагын бараа, тэнд ажиллагсдын хувийн ачаа тээшинд хийх гаалийн хяналт, бүрдүүлэлтийг захиалагчийн хүссэн газарт захиалагчийн зардлаар нь хийж болно.
Олон улсын худалдааны бичиг баримтыг гүйцэтгэх үүргээс нь хамаарч дараах бүлгүүдэд хуваадаг.
Авто тээврийн хэрэгслээр:
- Авто тээврийн хэрэгслийн гэрчилгээ
- Ачаа тээвэрлэлтийн бичиг баримт
- Худалдааны бичиг баримт /Гадаад худалдааны гэрээ, төлбөрийн баримт, үнийн нэхэмжлэх, баглаа боодлын жагсаалт, даатгалын бичиг баримт, техникийн бичиг баримт болон бусад барааг тодорхойлсон шаардлагатай бичиг баримтууд/
Авто тээврийн хэрэгслээр:
- Авто тээьрийн хэрэгслийн гэрчилгээ
- Ачаа тээвэрлэлтийн бичиг баримт
- Худалдааны бичиг баримт /Гадаад худалдааны гэрээ, төлбөрийн баримт, үнийн нэхэмжлэх, баглаа боодлын жагсаалт, даатгалын бичиг баримт, техникийн бичиг баримт болон бусад барааг тодорхойлсон шаардлагатай бичиг баримтууд/
- Тээврийн хэрэгслийн гэрчилгээ
- Ерөнхий мэдүүлэг
- Зорчигчийн нэрсийн жагсаалт
- Ачааны жагсаалт /карго манифест/
- Ачаа тээвэрлэлтийн бичиг баримт
- Аяллын цаг хугацаанд хэрэглэх зорчигчийн хүнс, хэрэгслийн жагсаалт
- Худалдааны бичиг баримт
- Дамжуулах хуудас
- Вагон хуудас
- Тээврийн бичиг баримт
- Худалдааны бичиг баримт
Тээврийн цогц үйлчилгээ
Тээвэр ложистикийн нэгдсэн цогц үйлчилгээ Тээврийн замын мэдээллийг цаг алдалгүй авах.
Өргөн сүлжээ
Улс дамнасан ложистикийн өргөн сүлжээ.
Мэргэшсэн хамт олон
Мэргэжлийн боловсон хүчин, эрч хүчтэй баг хамт олон.
Зөв засаглал
Бүтэц, соёл, хэв маяг.
Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэгч
Стандарт
ISO 2009:2016 стандарт хангасан үйл ажиллагааны процесс.